ОБЕГ-ын даргын тушаалаар Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчдыг 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс хүйтний улирлын хувцсанд шилжүүлэхээр болсон.
Хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГ, Гамшиг судлалын үндэсний хүрээлэн болон нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын алба хаагчдын хувцасны үзлэгийг зохион байгууллаа.
Үзлэгээр алба хаагчдын дүрэмт хувцасны жигдрэлт, цэрэгжилтийг шалган, бэлтгэл бэлэн байдлыг хангуулав.
Харин орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагууд бүс нутгийн онцлогт тохируулан хүйтний улирлын хувцсанд шилжиж, хувцасны үзлэгийг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.