Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, тэсвэр хатуужил, мэргэжлийн бэлтгэлийн түвшинг тодорхойлох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Ажил, мэргэжлийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг зохион байгууллаа.
Тэмцээнд 5 багийн 40 алба хаагч оролцож, 6 цэгт хурд, хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа дайчлан өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан юм.
Нийлбэр дүнгээр ахмад Б.Цэрэнхүү захирагчтай III салаа тэргүүлж, дэслэгч Л.Эрдэнэ-Очир захирагчтай II салаа удааллаа гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.