Монгол Улсын Шадар сайдтай Архангай аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг хангах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг үргэлжилж байна.
ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын хэсэг тус аймгийн 12 суманд ажиллаж, үзлэг, шалгалтыг хийн, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдал, аранзны үзлэг, иргэд олон нийтэд гамшгаас хамгаалах сургалт дадлага зохион байгуулсан байдлыг шалгаж, зааварчилгаа өгч байгаа бөгөөд Цэцэрлэг, Жаргалант, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Тариат сумдад бэлэн байдлыг үзлэгийг зохион байгуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.