Албаны болоод алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийн талаар харилцан яриа өрнүүлэв

1-5-770u69r2ew1heop4yufamg6e9cq1kadlq4whug8ay4g.jpg

НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Албан бус насан-туршийн боловсролын төвтэй хамтран “Мэргэжил бүхэн сайхан” уулзалт, сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад ерөнхий боловсролын 14 сургуулийн 9-12 дугаар ангийн 28 сурагч хамрагдаж, албаны болоод алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийн талаар харилцан яриа өрнүүлсэн юм.

Мөн гал түймэр, гамшиг ослоос өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах анхан шатны мэдлэгтэй боллоо гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top