Хятадын хэсэг эрдэмтэд 10 жилийн турш ажилласны эцэст сарны гадаргуугийн илүү нарийвчлалтай зургийг бүтээж чаджээ. Энэхүү зурагт сарны гадаргуугийн геологи, тэр дундаа солирын цохилтоос үүссэн тогоо, галт уулын үйл ажиллагааны үлдэгдэл зэргийг нарийвчлан гаргажээ. Сарны гадаргуугийн зураг нь 1:2.5 сая машстабтай. Мөн 4.5 тэрбум жилийн өмнө сар үүссэн үеэс эхлээд янз бүрийн чулуулгийн гарал үүсэл, насыг өнгөөр ялгаж өгсөн байна.
Өмнө нь 2020 онд АНУ-ын геологийн судалгааны төвөөс үүнтэй төстэй сарны гадаргуугийн зургийг гаргаж байв. Тэрхүү зураг нь 1:5 сая буюу арай бага нарийвчлалтай байжээ. Сарны гадаргуугийн зургийг гаргахдаа АНУ-ын сансар судлалын агентлаг буюу NASA -гийн Аполло ажиллагаа болон сансрын хиймэл дагуулын мэдээлэл зэрэгт суурилсан байв.
Хятадын эрдэмтэд дараагийн удаад Ангараг гаригийн гадаргуугийн зургийг гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.
ЭХ СУРВАЛЖ: NERDIST