Уралдаанд шалгарсан шилдгүүд шагналаа гардлаа

312590515_490394279776014_8384088780703742564_n-1.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас аймгийн ИТХ-ын дарга С.Насанбатын ивээл дор “Гамшгийн аюул дэлхий дахинд” зохион бичлэгийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд 17 дахь жилдээ зохион байгууллаа.

Гамшгийн аюулыг хүүхэд, багачуудад сурталчлан таниулах, болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургах, судлуулах зорилготой тус уралдаанд 1360 сурагчийн бүтээл ирснээс ахлах, дунд гэсэн хоёр төрлөөр шилдгүүдээ тодруулсан юм.

 Ахлах бүлгийн төрөлд ерөнхий боловсролын 16  сургуулийн 10б ангийн сурагч Ц.Алтансарнай тэргүүлж,  дэд байрыг “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн 10б ангийн сурагч  Т.Цэцэнтана, гутгаар байрыг 9 дүгээр сургуулийн 10б А.Саруул эзэлсэн бол дунд бүлэгт нэгдүгээр байрт 4-р сургуулийн 9а ангийн сурагч Д.Ариунтөгс, хоёрдугаар байрт “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн 12а ангийн сурагч Э.Урандарь, гуравдугаар байрт IV сургууль 9а ангийн сурагч Э.Хонгорзул нар шалгарлаа.

Мөн энэ үеэр хамгийн олон сурагчдаа амжилттай оролцуулсан “Оюуны ирээдүй цогцолбор” сургуулийн багш С.Анхбаяр, 18 дугаар сургуулийн багш Ч.Ариунтуяа, “Од” цогцолбор сургуулийн багш н.Бадамцэцэг нарыг урамшуулсан юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top