Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дорнод аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Өдөртөө 11-13 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд тал, хээрийн нутгаар, 27-нд Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. 25-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны байрны дэргэд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 13:42 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны Баян -Уул амралтын газрын дэргэд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 13:59 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.1 га орчим газарт шар өвс шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, дунднарангийн 20 дугаар гудамжны задгай шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 14:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3 га орчим газарт шар өвс шатаж байсныг 50 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 215 дугаар байр хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 16:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход хог шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 25 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 18:35 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 8х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнж байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 18:51 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 5х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, Улаанбаатар их дэлгүүрийн зүүн талд баригдаж байгаа барилгын харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан.Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход баригдаж байгаа барилгын хашаанд 2х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Хээрийн түймэр: Дорнод аймгийн Чулуунхороот сумын (Эрээнцав)Цагаанчулуут багийн “Талын худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 300 км, сумын төвөөс зүүн зүгт 50 км-т/хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.22-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Хилийн цэргийн 0132 дугаар ангийн 9 дүгээр заставын алба хаагчид, Чулуунхороот сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ажиллан 10.22-ны өдрийн 22:15 цагт бүрэн унтраасан.

4. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн “Хулст” гэдэг газар аймгийн төвөөс зүүн урд зүгт 40 км, сумын төвөөс урд зүгт 80 км-т/Иргэн С, 10.22-ны өдрийн 19:00 цагийн орчим тэмээгээ хариулахаар яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:00 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн отроор нүүдэллэж явсан Номгон сумын иргэн С /18 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 00:40 цагаас эхлэн зохион байгуулж байна.

Цас шаварт суусан:Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Моностой гэдэг газрын “Юүдэг”-ийн аманд автомашин шаварт суусан байна гэсэн дуудлагыг 10.22-ны өдрийн 19:30 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлсийн Гал түймэр унтраах аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн “Лексус 470” загварын /3 зорчигчтой/ суудлын автомашин шаварт суусан байсныг 01:30 цаг ажиллан татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top