Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Хэнтий аймаг, Улаанбаатар хотод цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар хур тунадас орохгүй, дулаарна. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 9-11 градус, бусад хэсгээр 5-7 градус хүйтэн, өдөртөө 7-9 градус дулаан байна.

Төлөв байдал: 24-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 8-13 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Их нууруудын хотгор, Орхон, Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан:Дорнод аймгийн Хэрлэн сумын (Сүмбэр)9 дүгээр багийн 1 дүгээр утаа гарч байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 08:45 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход үүдний хэсэгт байрлах цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт түүхий эдийн зах, Цэцэн дүнгээн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 10:50 цагт хүлээн авсан.Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн эзэмшлийн 10×10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багийн 19 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 16:23 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5 ханатай гэр шатаж байсныг 9 минут ажиллаж унтраасан.

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайхан багийн 2 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 16:29 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар, эд зүйлс шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн 18 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-йн 4х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 33 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт иргэн Э /47 настай, эрэгтэй/ өртөж нас барсан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.21-ний өдрийн 22:12 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 7×7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3. Ой, хээрийн түймэр:

– Ой, хээрийн Булган аймгийн Булган сумын Ханжаргалант багийн “Дундын-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 20 км, сумын төвөөс баруун урд зүгт 50 км/-т ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 10.21-ний өдрийн 14:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд ажиллаж, бүрэн унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top