Онгоц байшин мөргөжээ

-байшин-мөргөжээ.jpg

АНУ-ын Нью Хэмпшир мужийн Кин хотод нэг хөдөлгүүртэй Beechcraft Sierra маркийн онгоц хоёр давхар орон сууцыг мөргөжээ. Энэ тухай CBS News мэдээлэв. Тус сувгийн мэдээлснээр энэ сарын 21-ний өдөр орон нутгийн цагаар 18:55 цагийн орчимд болсон байна.

“Орон сууцны барилгад хэн ч гэмтээгүй. Харамсалтай нь онгоцонд байсан бүх хүн нас барсан” гэж хотын захиргааны мэдэгдэлд дурджээ. Онгоцонд байсан хүмүүсийн тоог тодорхой заагаагүй байна.

Энэ үйл явдлын улмаас гал гарчээ. Газардах зурвас нь орон сууцны барилгаас ердөө нэг километрийн зайд байрладаг тул нисэх багийнхан буух үед асуудалтай байсан гэж таамаглаж байна. Гал сөнөөгчид хэргийн газар ажиллаж байна.

Эх сурвалж: www.polit.mn

scroll to top