Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар жавартай хүйтэн байна.
2016 оны 02 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 34-39 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 73 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи 15-нд зүүн зүгийн нутгаар, 18-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 49-54 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 22-27 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.
Эх сурвалж: www.news.mn