НҮБ-ын Хүн амын сангаас ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг малчдад тусламж болгон өглөө

9X1A9498.jpg

Монгол орны хувьд одоогийн байдлаар 18 аймгийн 98 сум цагаан зудтай, 20 аймгийн 113 сум зудархуу байгаа юм. Тиймээс НҮБ-ын Хүн амын сангаас зудад нэрвэгдсэн бүс нутгийн хүн амд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг бэлтгэсэн байна. Энэхүү ариун цэвэр, эрүүл ахуйн багц нь байгалийн гамшгийн нөхцөлд охид эмэгтэйчүүд өөрсдийгөө хамгаалах, ариун цэвэр, эрүүл ахуйн наад захын хэрэгцээг хангахад шаардлагатай зүйлсээс бүрджээ.

9X1A9525

НҮБ-ын Хүн амын сангаас 24 сая гаруй төгрөгийн  19 нэр төрлийн зүйлээс бүрдсэн дээрх багцыг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Китахара “Эмэгтэйчүүд бол Монголын нийгмийн тулгуур хүч мөн бөгөөд зудын нөхцөлд тэдний аюулгүй байдал, нэр төрийг хамгаалах тодорхой алхамыг бид хийх ёстой.  Бид Монгол Улсын Засгийн газартай хамтран ариун цэвэр, эрүүл ахуйн багцыг түгээх замаар эмэгтэйчүүдийг дэмжих нь малчин хүн ардын эрүүл мэнд, аж байдлыг дээшлүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулна” гэв.

9X1A9482

9X1A9527

Харин тусламжийн багцыг хүлээн авсан ОБЕГ-ын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян “Зудын байдалтай байгаа орон нутгийн малчдын хувьд бэлэн мөнгөний хомсдол үүсээд байгаа. Ийм үед та бүхний өгч байгаа энэхүү тусламж малчдад маань бодит дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна” гээд юуны түрүүнд энэхүү тусламжийн багцыг өвөлжилт хүндрэлтэй байгаа зургаан аймагт Улсын онцгой комиссоор дамжуулан хүргэхээ мэдэгдлээ.

9X1A9512

Зудад нэрвэгдсэн, өвөлжилт хүндрэлтэй байгаа орон нутгийн малчин өрхүүдэд нийт 3300 гаруй жирэмсэн эх, 0-5 насны 20 гаруй мянган хүүхэд амьдарч байна гэсэн судалгаа байгаа аж.

9X1A9537

9X1A9552

 

9X1A9423

 

scroll to top