Аврагч, гал сөнөөгчид 175 удаагийн дуудлагаар 102 иргэний амь насыг авран хамгаалав

312373300_2171997619664118_34359925035319269_n.jpg

Corporate PPE Firebuy clothing for signature image on promotional literature

Нийслэлийн Онцгой байдлын газраас “Алба хаагч бүр аюулгүй байдлаа хангая” уриатай хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах аяныг өрнүүлж байна.

Аяныг хэрэгжүүлснээс хойш Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиуд ахуйн гал түймрийн 157, ой, хээрийн түймрийн 1, аврах ажиллагааны 20 буюу нийт 175 удаагийн дуудлагаар 127 цаг үүрэг гүйцэтгэлээ.

Үүрэг гүйцэтгэлийн хугацаанд 102 иргэний эрүүл мэнд, амь нас, 12.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан юм.

Аяны хүрээнд аврагч, гал сөнөөгч, тусгай албаны жолооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хууль, дүрэм, журам, стандартын мэдлэгийг ахиулах, дуудлага мэдээллийн дагуу хүрэлцэн очих, буцах үеийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр 24 арга хэмжээг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top