Тэмцээнд 100 гаруй сонсогч, суралцагч оролцож, аваргуудаа шалгаруулав

3365A7C2-BA97-4BFA-B43B-534442203F8D.jpeg


Дотоод хэргийн их сургуулийн сонсогч, суралцагчдын дунд “Гамшгаас хамгаалах тухай” хуулийг сурталчлах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, осолд өртсөн тохиолдолд өөртөө болон бусдад анхан шатны тусламж үзүүлэх дадлыг эзэмшүүлэх, аюулгүй орчинд амьдарч, суралцах чадварыг олгох зорилгоор “Дэвжээ” тэмцээнийг зохион байгууллаа.


Тэмцэээд Цагдаагийн сургууль, Онцгой байдлын сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль, Эрх зүй нийгмийн ухааны сургуулийн нийт 5 багийн 100 гаруй сонсогч, суралцагч оролцсон юм.


Шүүгчээр Онцгой байдлын сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор, дэд хурандаа Н.Батсайхан, Их сургуулийн Суралцагчийн хөгжлийн төвийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ариунзаяа, Онцгой байдлын сургуулийн Гамшгаас хамгаалах албаны тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд хурандаа Ц.Ганчимэг, Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн хүний их эмч, багш, дэслэгч Н.Гантөмөр нар ажиллалаа.


Тэргүүн байрт Онцгой байдлын сургуулийн 3 дугаар дамжааны баг, дэд байрт Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 3 дугаар дамжааны баг, гутгаар байрт Онцгой байдлын сургуулийн 2 дугаар дамжааны баг тус тус шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top