Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар анги нь Тариалан, Рашаант, Эрдэнэбулган, Их-Уул, Тосонцэнгэл сумдад тохиолдсон гамшиг, ослын дуудлагаар ажилладаг.
Он гарсаар 15 удаагийн дуудлагаар ажиллаж, 9 хүний амь нас, 64 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Ахуйн болон ой, хээрийн түймэр, төөрсөн, сураггүй болсон дуудлагууд ихэвчлэн бүртгэгддэг.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн тус ангид ажиллах үеэрээ сумын удирдлагатай уулзаж, ангийн шинэ барилгын асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллах чиглэл өглөө.
Мөн тэрбээр алба хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж Онцгой хороолол байгуулах зорилгоор 14 алба хаагчийн газрын асуудлыг шийдвэрлэснийг сайшаан, алба хаагчдад ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.