Эрдэм шинжилгээний бага хурлаар 12 илтгэлийг хэлэлцүүлэв

369FA9E5-814B-4E5C-AEC5-3AD257DA2EF7.jpeg

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимээс “Онцгой байдлын албаны ар тал, хангалтын онол, арга зүйн асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. 

​Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, судалгааны ажлын арга зүй, төлөвлөлт, хүрэх үр дүнг тодорхойлох, бэлтгэл бэлэн байдлыг хангахад ар тал, хангалтын гүйцэтгэх үүрэг, салбар дундын уялдаа холбоог хангах, цаашид шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээний ажлыг өргөжүүлэх, багшлах бүрэлдэхүүний чадамжийг дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах зорилгоор энэхүү хурлыг хийлээ.

​Хурлаар ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, ҮБХИС, ХААИС, УХЭШХ, ДХИС-ийн Хилийн албаны сургууль зэрэг их дээд сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцож, нийт 12 илтгэлийг хэлэлцүүлсэн юм.

​Хэлэлцүүлсэн илтгэлүүд болон хавсралтаар ирүүлсэн илтгэл, өгүүллүүдийг санал, зөвлөмжийн хамт боловсруулж эмхтгэл хэлбэрээр хэвлүүлж нийтийн хүртээл болгоно гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.

scroll to top