Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр 4-9 градус, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэгээр 2-7 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлэрхэг. Ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасаж, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 15-17 градус, бусад хэсгээр 10-12 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 11 дүгээр сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.  Салхи 11 дүгээр сарын 1, 2-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.  Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 3-8 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. 4-нөөс нутгийн баруун хэсгээр бага зэрэг дулаарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Зайрмагт гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 140 км, сумын төвөөс зүүн урд зүгт 40 км/-т 2 автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 ангийн алба хаагчид 40 км замыг туулан 22:34 цагт очиход Цогтцэций сумаас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан иргэн Ж /43 настай, эрэгтэй/-ын “Шаанкси” загварын ачааны автомашин, иргэн Ө /48 настай, эрэгтэй/-ын “Шаанкси” загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс 2 автомашины бүхээг, урд дугуй тус тус шатаж байсныг 24 минут ажиллаж унтраан Цогтцэций сумын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн ахлах зохицуулагчид шилжүүлэн өгсөн. Гал түймэрт 2 автомашины жолооч өртөж нас барсан.

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 10:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 10:54 цагт очиход иргэн Ч-гийн 10х4 метрийн хэмжээтэй зоогийн газрын 5х3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөө, дээврийн хэсэг тус тус шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороонд нам даралтын зуух шатаад байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 13:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 5.5 км замыг туулан 13:14 цагт очиход иргэн Д-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн яндангийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Баатархайрханы задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 7 км замыг туулан 15:27 цагт очиход иргэн Д-гийн 10х7 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлс шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Усны осолСэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн “Орхон голын гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км, сумын төвөөс баруун хойд зүгт 4 км/-т “Орхон” голын гүүрэн дээрээс “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлагыг 10.11-ний өдрийн 08:13 цагт аймгийн Цагдаагийн газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.30-ны өдрийн 08:00 цагаас тус аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн харьяат иргэн Ш /31 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт “Тавтын застав” гэдэг газар хүртэл 40 км-т, зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй зөвшилцөж эрэн хайх ажиллагааг зогсоосон.

Төөрсөн, сураггүй болсон: Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 254 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 60 км/-т 10.16-ны өдөр 28 хүн самарт явж байснаас 1 хүн сураггүй алга болсон тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 10:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Үндэсний аврах бригад, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны харьяат иргэн А /63 настай, эрэгтэй/-ийг 10.30-ны өдрийн 07:00 цагаас 18:44 цаг хүртэл эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Хавцалт замбал” гэдэг газар уулын 2 талаар 6 км-т зохион байгуулсан. 10.31-ний өдрийн 07:00 цагт дахин эхлүүлсэн.

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багийн “Мухарын-Эрэгцэг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км/-т иргэн Б 10.30-ны өдрийн 15:00 цагийн орчим малаа хариулахаар явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Жаргалтхаан сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн Б /38 настай, эрэгтэй/-г 10.30-ны өдрийн 18:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 22:00 цагт гэрээс нь урд зүгт 10 км-т, тус сумын “Бяцхан булаг” гэдэг газар малтайгаа явж байхад нь эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Зүүн халзан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 14 км/-т малчин Б, Э нар 10.30-ны өдрийн 17:00 цагийн орчим малаа хариулахаар автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат иргэн Б /48 настай, эрэгтэй/, Э /57 настай, эмэгтэй/ нарыг 10.30-ны өдрийн 19:24 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 21:41 цагт гэрээс нь баруун урд зүгт 15 км-т, Сүмбэр сумын 4 дүгээр багийн “Гашууны-Энгэр” гэдэг газраас эсэн мэнд олсон.

Цас шаварт суусан: Төв аймгийн Сэргэлэн сумын Авдар багийн “Чулуут” гэдэг газар “Богд хаан” төмөр замын төслийн 7781 дүгээр ангийн ажлын кэмп явах замд суудлын автомашин жалга руу орж цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 15 км зам туулан 11:32 цагт очиход Чингэлтэй дүүргийн харьяат иргэн Б /34 настай, эрэгтэй/-гийн “Хонда Срв” загварын суудлын автомашин дотроо 3 зорчигчтой замын хажуугийн жалга руу орж цасанд суусан байсныг 8 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэрэлжийн даваа”-нд автомашинууд цасанд боогдсон, 1 автобус замаас гарсан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид “Шинэ гүүрний даваа”, “Тэрэлж UB-2-ийн даваа” гэдэг газруудад ажиллаж нийт цасанд боогдсон 190 автомашин, 350 хүнийг аюулгүй газарт гаргасан.

Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороо, Төмөр замын гарамд автомашинууд цасанд боогдсон тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид Төмөр замын гарамд гэдэг газарт ажиллаж нийт цасанд боогдсон 35 автомашин, 105 хүнийг аюулгүй газарт гаргасан.

Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсийн хөнгөн цагааны үйлдвэр явах замд автомашин жалга руу орсон гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 12:32 цагт очиход Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн Э /35 настай, эрэгтэй/-ын “Ниссан навара” загварын суудлын автомашин дотроо 2 зорчигчтой жалга руу орж цасанд суусан байсныг 23 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Элс хайрхан Галуут багийн нутагт автомашин цасанд боогдож төөрчихлөө гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 14:35 цагт очиход Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/-гийн “Портер” загварын автомашин дотроо 2 зорчигчтой цасанд суусан байсныг 30 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын “Дэрст хонхор” гэдэг газар автомашин замын хажуугийн цасанд суусан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:10 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 25 км замыг туулан 13:30 цагт очиход Багануур дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн А /58 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин дотроо 2 зорчигчтой замын хажуу руу орж цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутагт автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 13:51 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 6 км замыг туулан 14:40 цагт очиход Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн А /35 настай, эрэгтэй/-гийн “Приус-20” загварын суудлын автомашин дотроо 4 хүүхэдтэй цасанд суусан байсныг 3 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Баяндэлгэр сумын Дөтлүүр гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 54 км замыг туулан 14:55 цагт очиход Багануур дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Н /49 настай, эмэгтэй/, Д /48 настай, эмэгтэй/ нар “Тоёота Пробокс” загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг 35 минут ажиллаж татан гаргасан.

Төв аймгийн Мөнгөнморьт сум руу явах автозамд автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:50 цагт очиход Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат иргэн Б /65 настай, эрэгтэй/-ийн “Приус-30” загварын суудлын автомашин дотроо 2 том хүн, 3 хүүхэдтэй цасанд суусан байсныг 1 цаг 30 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, “Кувейт”-ийн аманд автомашин цасанд суусан дотор нь жирэмсэн хүн байна гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 14:48 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 40 км замыг туулан 16:11 цагт очиход Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны харьяат иргэн М /30 настай, эрэгтэй/-ийн “Тоёота Акума” ачаатай пикаб загварын автомашин дотроо 3 зорчигчтой цасанд суусан байсныг 55 минут ажиллаж татан гаргасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 7 дугаар хороо, Шинэ Налайх хотхоны 1 дүгээр байрны гадна автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 18:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 18:41 цагт очиход тус хотхоны оршин суугч иргэн О /28 настай, эмэгтэй/-ийн “Ниссан Нөт” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 1 минут ажиллаж татан гаргасан.

Багануур дүүргийн 3 дугаар хороо, “Хилчин” гэр хорооллын ард автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 19:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 19:30 цагт очиход Багануур дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн О /22 настай, эрэгтэй/, З /21 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын суудлын автомашинтай цасанд суусан байсныг 25 минут ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Жаргалантын-Ам” гэдэг газар автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 12 км замыг туулан 21:00 цагт очиход Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн З /42 настай, эрэгтэй/-ын “Лексус-470” загварын суудлын автомашин дотроо 1 том хүн, 5 хүүхэдтэй цасанд суусан байсныг 20 минут ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Багануур дүүрэг явах чиглэлд Хэрлэн голоос 8 км зайд 5 автомашин, 14 иргэн цасанд боогдсон гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 20:20 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 40 км замыг туулан 21:50 цагт очиход Баянгол дүүргийн 20 дугаар хороо харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/-ийн “Приус-30” загварын суудлын автомашин дотроо 1 том хүн, 2 хүүхэдтэй, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Ү /52 настай, эмэгтэй/-ийн “Приус-20” загварын суудлын автомашин, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн Б /39 настай, эрэгтэй/-ы “Приус-20” загварын суудлын автомашин, Налайх дүүргийн 8 дугаар хорооны иргэн У /39 настай эмэгтэй/-ийн дотроо 1 том хүн, 3 хүүхэдтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн У /38 настай, эрэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашин, Багануур дүүргийн 4 дүгээр хорооны  иргэн Б /39 настай, эмэгтэй/-ын “Приус-20” загварын суудлын автомашинтай тус тус цасанд суусан байсныг 1 цаг ажиллаж татан гаргасан.

Багануур дүүргийн 2 дугаар хороо, Гүний-Овооны баруун талд Булагын жалганд автомашин цасанд суусан гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргаар ахлуулсан алба хаагчид 30 км замыг туулан 21:42 цагт очиход Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн Б /47 настай, эрэгтэй/-ийн “Мицубиши Аутлендер” загварын суудлын автомашин дотроо 2 зорчигчтой Төв аймгийн Баяндэлгэр сум, Галуут багийн Дэрст хонхорт гэдэг газар цасанд суусан байсныг 40 минут ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Бэрхийн гурван” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 100 км, сумын төвөөс баруун урд зүгт 40 км, Түмэнцогт сумын төвөөс баруун хойд зүгт 29 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 21:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 29 км замыг туулан 23:05 цагт очиж Хэнтий аймгаас Дорнод аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн эзэмшлийн “Хонда фит” загварын суудлын автомашин дотроо 2 том хүн, 3 хүүхэдтэй цасанд суусан байсныг 5 минут ажиллаж татан гаргасан.

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт автомашин цасан хунгарт шигдсэн гэсэн дуудлагыг 10.30-ны өдрийн 23:50 цагт хүлээн авсан. Багануур дүүргийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 25 км замыг туулан 01:20 цагт очиход Багануур дүүргийн 1 дүгээр хорооны харьяат иргэн Б /49 настай, эрэгтэй/-ын “Ланд-200” загварын автомашин дотроо 1 зорчигчтой, Багануур дүүргийн 3 дугаар хорооны иргэн С /39 настай, эрэгтэй/-гийн “УАЗ-469” загварын суудлын автомашин дотроо 1 зорчигчтой тус тус цасанд суусан байсныг 1 цаг 15 минут ажиллаж татан гаргасан.

Бусад төрлийн осол /аюул/: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Эрдэнэмандал багт муу усны нүхэнд хүүхэд унасан тухай дуудлагыг 10.30-ны өдрийн 12:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 12:11 цагт очиход П /2 настай, эрэгтэй/ 2.1 м гүнтэй нүхэнд унаж нас барсан байсныг 2 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын эргүүлийн цагдаад шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top