Өвөлжилт хүндэрсэн сумдад нарийн мэргэжлийн эмч нарын баг ажиллаж байна

ar4-2200x800.jpg

Архангай аймгийн Тариат, Хангай, Цахир, Өндөр-Улаан сумд зудын байдалтай байна. Тиймээс аймгийн Засаг дарга захирамж гаргаж тус сумдын алслагдсан багийн малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, эм тариагаар үйлчлэх, өвчлөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх үүрэг бүхий Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, сумдын эмнэлгийн эмч, мэргэжилтэн нараас бүрдсэн таван ажлын хэсгийг ажлуулахаар болсон билээ. Эдгээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБГ, Нэгдсэн эмнэлгийн дарга удирдлагууд үүрэг чиглэл өгч, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээллээ.

Ажлын хэсгүүд өвөлжилт хүндэрсэн дээрх сумдад энэ сарын 17-20-ны өдрүүдэд ажиллана.

ar1ar2ar3

scroll to top