Дэвжээ тэмцээнд “Голомт цогцолбор” сургуулийн сурагчид тэргүүлэв

viber_image_2022-10-27_17-53-26-188.jpg

Налайх дүүргийн Гамшгийн эрсдэлийг буруулах орон нутгийн зөвлөлөөс Онцгой байдлын хэлтэстэй хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад-Бидний оролцоо” сэдэвт дэмжээ тэмцээнийг зохион байгууллаа.

Тэмцээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 5 баг оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм.

Сурагчдад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулийг судлуулах, хууль эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулахад хүүхэд, залуусын оролцоог нэмэгдүүлэх  зорилгоор зохион байгууллаа.

Тэмцээний тэргүүн байрт “Голомт цогцолбор” сургууль, дэд байрт “Эрдмийн оргил”, гутгаар байрт 119 дүгээр сургуулийн сурагчид шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа гэж НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top