Хятад сансрын станцаа угсарч дуусгав

KuJC3eTPtcwP6gpXLAbNjQ.jpeg

Хятадын сансрын станцын угсралтын ажил өндөрлөсөн тухай Хятадын нисгэгчтэй сансрын нислэгийн хөтөлбөрийн газар мэдээлжээ.

Т хэлбэртэй “Тяньгун /Сансрын ордон/” станц нь үндсэн хэсэг “Тяньхэ”, лабораторийн “Вэнтянь”, “Мэнтянь” хэсгүүд, ачааны “Тяньжоу-4” хөлөг болон “Шэньжоу-14” хөлгөөс бүрдэж байна. Өнөөдөр Хятадын сансрын нисэгчид хамгийн сүүлд үндсэн хэсэгтэй залгагдсан “Мэнтянь” хэсэгт орохоор төлөвлөж байна. Хятадын “Сансрын ордон” станц 400 орчим км өндөрт байрлах ба 10 гаруй жилийн хугацаанд ашиглагдана. Гурван хүн байрлах зориулалттай тус станцад ээлж солигдох богино хугацаанд зургаан сансрын нисэгч нэгэн зэрэг байрлах боломжтой. Нийт 66 тонн жинтэй станц энэ оны сүүлээр бүрэн ашиглалтад орно. Тус станц олон улсын төсөл хэрэгжүүлэхэд нээлттэй байна гэж Хятадын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.

scroll to top