Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -8…-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +7…+12 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 0…+2 градус дулаан байна.

Төлөв байдал: 7-нд Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар цас, 9-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Бага зэрэг дулаарч Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -9…-14 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +1…+6 градус дулаан байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай” /Барс худалдааны төвийн хойд талд/хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 06:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Задгай /Гоодойн зуслан/хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11:05-ны өдрийн 09:04 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид очиж ажиллаж унтраасан.   

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот багийн 17 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 09:13 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчдыг 3.4 км зам туулан очиход иргэн О-ын “Лексус HS-250h” загварын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны 17 дугаар гудамжинд жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 10:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг 4 км зам туулан очиход иргэн Б-ын 2х2 метрийн хэмжээтэй модон жорлон шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны “Булаг”-ийн 17 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 7х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд дарь-Эх”-ийн 40 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:05-ны өдрийн 12:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 2.5х2.5 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн “Задгай” суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.05-ны өдрийн 13:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Соната-6” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” /Сэлбэ зуслан/шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 10.05-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын хашаанд 0.7 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.   

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Задгай” /сумын төвд/ байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 01:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг 3 км замыг туулан очиход иргэн Б-ийн 12х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.  

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Нуур”-ын 9 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 01:01 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 12х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. Тус гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн Т /22 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/ угаартсан байсныг эсэн мэнд гаргаж НЯТТТ-д шилжүүлэн өгсөн. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Жуков хорооллын “Задгай”2 давхар нийтийн байрны дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.06-ны өдрийн 05:46 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 12х56 метрийн хэмжээтэй 2 давхар нийтийн орон сууцны дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:

Газар хөдлөлт: Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн “Булшт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 55 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т, Ө-45°56’24.0”, У-106°48’00.0”/11.05-ны өдрийн 08:29 цагт 4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 08:36 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Дэрэн сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичрхийлэл иргэдэд мэдрэгдсэн боловч хохирол учраагүй тухай мэдээлсэн.

4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:    

Төөрсөн, сураггүй болсон: Увс аймгийн Ховд сумын Ховд багийн “Улиасны тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 200 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км-т/бага насны хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай дуудлагыг 11.05-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Г /3 настай эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул хаймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 04:00 цагт гэрээс нь урд зүгт 20 метрт “Буцдагийн гогт” горхины уснаас цогцсыг гаргаж тус сум дахь Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top