Анхны тусламж үзүүлэх арга барил, чадварыг эзэмшлээ

313713091_518086119949406_7548303266169158317_n.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас  Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Анхны тусламжийн танилцуулах сургалт”-ыг зохион байгууллаа.

 МУЗН-ийн сургагч багш нар удирдан явуулсан тус  сургалтад 30 гаруй алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид “Хүний биеийн анатоми”, “Нэрвэгдэгчдэд анхны тусламж үзүүлэх” сэдвээр онолын мэдлэгээ дээшлүүлж, практик дадлагаар бататган, анхны тусламж үзүүлэх арга барил, чадварыг эзэмшлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас   мэдээллээ.

scroll to top