Өсвөрийн аврагчдыг чадавхжуулах сургалт, дадлагыг зохион байгуулав

315190262_503411985158669_6450731092953798915_n.jpg

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөр, аймгийн Улаан загалмайн хороотой хамтран “Өсвөрийн аврагч” бүлгийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.

Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1-6 дугаар сургууль болон Шаамар сум, Дулаанхаан, Бугант тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг хамруулан, гамшгаас урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг сурагчдад олгосон юм.

Жил бүр зохион байгуулагддаг тус сургалтаар олж авсан мэдлэгээ сурагчид дадлагаар бататгаж, болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, осол, гэмтэл, бэртлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах мэдлэг чадвартай боллоо гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас  мэдээллээ.

scroll to top