1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа:
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас 4-9 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эхээр -15…-20 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул голын хөндийгөөр -8…-13 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус дулаан, бусад нутгаар +2 …-3 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ, цас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, -1…-3 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 15-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 14-нд Алтайн салбар уулсаар, 16, 17-нд нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -13…-18 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -5…-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
– Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай багийн “Овоот”-ын 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 44 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны “Задгай” Хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 13:43 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиж ажиллаж унтраасан.
Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Цахиур”-ын 2 дугаар гудамжинд /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 3.5 тонн өвс шатаж байсныг 1 цаг 50 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Гүнжийн-Ам”-ны “Задгай” чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 16:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 2 чингэлэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны “Газарчин”-гийн 8 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 22:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.12-ны өдрийн 23:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 03:48 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 60х20 метрийн хэмжээтэй 3 агуулахын дээвэр шатаж байсныг 56 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 11 дүгээр байрны зогсоолд суудлын аавтомашин шатаж байна гэсэн дуудлагыг 11.13-ны өдрийн 06.29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байддлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Алион” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
3.Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Налих багийн “Навтгар” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 68 км-т, У-43°22’48.0”, Ө-105°30’36.0”/ 11.13-ны өдрийн 06:32 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай дуудлагыг мэдээллийг ШУА-ийн ООГФХ-ээс 06:40 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баян-Овоо сумын Засаг даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
4.Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Усны осол: Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн “Модон гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 4 км-т/ “Хэрлэн” голын модон гүүрэн дээрээс “Приус-11” загварын суудлын автомашин гол руу унасан тухай дуудлагыг 11.12-ны өдрийн 07:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход тус сумын харьяат иргэн А /35 настай, эрэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ “Приус-10” загварын суудлын автомашин жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа ус руу унасан боловч өөрөө эсэн мэнд гарсан тул автомашиныг 08:11 цагт уснаас татан гаргасан.
Төөрсөн, сураггүй болсон: Булган аймгийн Сэлэнгэ сумын Тариахтай багийн “Цүүц” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн зүгт 90 км, Хялганат тосгоноос зүүн хойд зүгт 65 км/-т 11.04-ний өдөр 8 хүн самарт явж байснаас тухайн өдрийн 13:00 цагийн орчим иргэн Ө сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 11.08-ны өдрийн 13:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид “Зэд хантай бүтээлийн нуруу” Дархан цаазат газрын байгаль хамгаалагч, хамт самарт явсан иргэд иргэн Ө/33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 11.11-ны өдрийн 08:00 цагаас 18:30 цаг хүртэл Сэлэнгэ сумын Атар багийн “Жинстэй” гэдэг газраас зүүн хойд зүгт 35 км-т “Цэлтэрийн гол“ гэдэг газар хүртэл зохион байгуулсан. 11.12-ны өдөр 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоосон.
Бусад төрлийн осол /аюул/: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нийслэлийн яаралтай түргэн тусламжын төвд зүрх өвдөөд байна гэсэн дуудлага өгсөн иргэн хаалгаа онгойлгохгүй байна гэсэн дуудлагыг тус дүүрэг дахь Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 11.13-ны өдрийн 02:12 цагт ирүүлсэн. Аврах ангийн алба хаагчдыг очиж тухайн айлын тагтаар дамжин ороход иргэн Т /45 настай, эрэгтэй/ зүрх нь өвдөөд босч чадахгүй байсныг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР