Кикбоксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 65 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч О.Баярцэнгэлийг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Тэрбээр Туркийн Анталя хотноо зохион байгуулагдсан тус тэмцээнээс хүрэл медаль хүртсэн бөгөөд тэмцээнд 5 тивийн 31 орны 1000 гаруй тамирчин оролцсон байна.
Ахлагч О.Баярцэнгэл нь Онцгой байдлын байгууллагад 5 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд кикбокс, боксын спортоор хичээллэж, уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.