Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн түүхт 60 жилийн ойн хүрээнд Гал түймэр унтраах, аврах 22, 54, 55 дугаар ангийн нийт алба хаагчдын дунд “Мэргэжлийн аврагч” тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээн оролцогчид 25 кг-ийн гийр өргөх, 66 мм-ийн хоолойг дан эвхэлтээр эвхэж 25 метрийн зайд байрлах цэгт байрлуулах, бартаат зам туулах, автомашин чирэх, том оврын автомашины дугуйг тодорхой зайд хүргэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэж, чадвар, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
Ингээд тэмцээний нийлбэр дүнгээр Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч М.Зоригтбаатар ахлагчтай, ахлах ахлагч О.Баярсайхан, дэд ахлагч Ж.Ербосын, ахлагч Б. Анхбаяр нарын баг тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлах ахлагч Ш.Зоригтбаатар ахлагчтай, ахлах ахлагч Э.Түвшинжаргал, ахлах ахлагч Ё.Батболд, дэд ахлагч Б.Даваабаяр нарын баг, гуравдугаар байрт Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлах ахлагч З.Батсайхан ахлагчтай, ахлах ахлагч Х.Үүрийнцолмон, дэд ахлагч Ч. Төрбат, дэд ахлагч Б.Мөнхзул нар баг шалгарлаа гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.