Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчин: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн “Хүйтний-Энгэр” гэдэг газар 2015.11.10-ны өдөр малчин Э, Ц, М, О, Э нарын 57 хонь, “Шандын сайр” гэдэг газар малчин М-ийн 25 хонь, нийт 82 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.11.13-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн “Тоонон” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Б-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.11-ний өдрийн 135 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Хонгор багийн “Халзангийн хөндий” гэдэг газар иргэн Ж-гийн 2 хонь 2016.01.12- ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ны өдрийн 157 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Зоогийн говь” гэдэг газар малчин П-гийн 7 хонинд 2016.01.12-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.15-ний өдрийн 151 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэн Баян-Улаан багийн “Барчин” гэдэг газар отор хийж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын малчин Г-гийн хотонд халдварт өвчний шинж тэмдэг илэрч, УМЭАЦЛ-ийн 2016.01.18-ны өдрийн 39/160 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баяндэлгэр сумын Байдлаг багийн “Галтай булнай” гэдэг газар малчин Б-гийн 2 хонь 2016.01.11-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.18-ны өдрийн 40 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Хөх нуур” гэдэг газар иргэн Д-гийн 2 хонь 2016.01.18-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.22-ны өдрийн 190 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Дэлгэр дэв” гэдэг газар малчин О-гийн 11 хонинд 2016.01.29-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2016.01.30-ны өдрийн 221 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Дэлгэрхаан багийн “Мааньтийн-Энгэр” гэдэг газар малчин Х, Н нарын 6 хонь мөн сумын Сүмбэр багийн “Сүмбэрийн хоолойн зүүн зах” гэдэг газар малчин М-ийн 9 хонь, нийт 15 хонь “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн, УМЭАЦЛ-ийн 2016.01.30-ны өдрийн 210 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Матад сумын Жаргалант багийн “Зэрэглээт” гэдэг газар малчин Г-гийн 9 хонинд 2016.01.26-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 57 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Хонгор багийн “Цагаан дэрс”, “Тосон”, “Шүүт”, “Хагтын хөндий” гэдэг газруудад малчин А, Э, О нарын нийт 5 хонь 2016.01.18-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.22-ны өдрийн 176 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “Хадат толгой” гэдэг газар малчин М-ийн 110 хонь 2016.02.01-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.02-ны өдрийн 58 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн нутаг “Шар хавцлын-Ам” гэдэг газар малчин А-гийн 7 хонь 2015.01.26-ны өдөр “ Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.01-ний өдрийн 56 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багийн “Орбит” гэдэг газар малчин Б-гийн 31 хонь халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн тухай дуудлагыг 2016.02.04-ний өдөр хүлээн авсан. УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2016.02.03-ны өдрийн 230 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баянцагаан сумын Гурвантүрүү багийн “Батын шорвог” гэдэг газар малчин Э-гийн 15 хонинд 2016.02.08-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 245 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Өлзийт багийн “Дунгийн нуур” гэдэг газар малчин М-ийн 4 хонь 2016.02.13-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 253 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Сэргэлэн сумын Нөөлөгт багийн “Хөх хадны булаг” гэдэг газар малчин Г-гийн 4 хонь 2016.02.14-ний өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн 259 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Төв аймгийн Баян сумын Сант багийн “Өндөр цагаан” гэдэг газар малчин Т-гийн 86 хонь 2016.02.16-ны өдөр “Хонины цэцэг” өвчиний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 258 дугаар хариугаар “Хонины цэцэг”өвчин болох нь;
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Замт” гэдэг газар малчин О-гийн 15 хонь 2016.02.17-ны өдөр “Хонины цэцэг” өвчний шинж тэмдэг илэрснийг тусгаарлан, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.17-ны өдрийн 251 дүгээр хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн “Бэрх” гэдэг газар малчин Б-гийн 1 үхэр 2016.02.08-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй хорогдсныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь;
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн “Логын шар зүрх” гэдэг газар малчин Э-гийн 1 нохой 2016.02.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэнийг устган, дээж авч УМЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.02.16-ны өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
2. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 2, зөрчлийн 10, орон нутагт гал түймрийн 1, зөрчлийн 1 дуудлагатай байлаа.
Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороонд нүүрсний 2 ширхэг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.21-ний өдрийн 15:38 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 8 албан хаагч,
Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Тарвалин” хотхоны баруун талд эзэн нь тодорхойгүй 2 давхар 20 тоннын чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.22-ны өдрийн 01:55 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч,
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэнэмандал” багт амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 2016.02.22-ны өдрийн 01:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 16 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
3. Техникийн холбогдолтой осол:
Тээврийн хэрэгслийн осол: Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн нутаг “Баянбулаг”- ийн ам гэдэг газар /Улиастай сумын төвөөс урд зүгт 30 км-т/ мод ачиж явсан чиргүүлтэй автомашин унасан тухай дуудлагыг 2016.02.21-ний өдрийн 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Б-гийн эзэмшлийн 35-90 ЗАА улсын дугаартай ЗИЛ-130 загварын автомашиныг татан босгосон.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР