ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн Цэргийн гавьяаны одонт Архангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллалаа.
Ажиллах үеэрээ алба хаагчидтай уулзалт хийж, Бүгд найрамдах Улс тунхагласны 98 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн албандаа амжилт гаргасан зарим алба хаагчдын цолыг гардуулсан юм.
Мөн Дэлхийн зөн Монгол ОУБ-ын дэмжлэгээр хоёр алба хаагчид иж бүрэн таван ханатай гэр шийдвэрлэснийг хүлээлгэн өгч, ажлын амжилт хүслээ.
Тус газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Баттулга, Эрэн хайх, аврах салбарын аврагч-жолооч, холбоочин, дэд ахлагч Б. Отгондаваа нар иж бүрэн гэртэй боллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.