Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо

BA99A369-0426-4234-80F4-89635C934CF3.jpeg

Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор Дундговь аймгийн  Хулд суманд байгуулагдсан Эрэн хайх, аврах бүлгийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Хулд сумын удирдлага, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Хүрэлбаатар, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа М.Адьяабаатар болон Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын ард, иргэд оролцсон юм.

Хулд сум нь Өмнөд бүсийг улсын нийслэл Улаанбаатар хоттой холбосон хатуу хучилттай авто зам дайран өнгөрдөг бөгөөд малын гоц халдварт өвчин, зам тээврийн осол, цасан болон шороон шуурга зонхилон тохиолддог нутаг юм. 

Тиймээс Эрэн хайх, аврах бүлэг нь өөрийн болон Луус, Дэлгэрхангай, Өлзийт сум, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумдын 10 мянга гаруй иргэнд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэн ажиллана.

Мөн нутгийн залуусаас сонгон шалгаруулж, сургаж, дадлагажуулсан алба хаагчид Эрэн хайх, аврах бүлэгт үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн нь орон нутагт шинээр ажлын байрыг бий болгож, нутагтаа ажиллах орчин нөхцлийг бүрдүүллээ.

Алба хаагчдын байрны асуудлыг орон нутгаас шийдвэрлэн, бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top