Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

1. Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт цас орсон. Говь-Алтай, Өмнөговь аймгуудад шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, говийн бүс нутгаар 18-20 м/с, зарим үед 24 м/с давж ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -21…-26 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Туул голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар -1…-6 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с. -16…-18 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 28-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, 29, 30-нд говь, тал, хээрийн нутгаар, секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Цаашдаа хүйтний эрч эрс чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -42…-47 градус, өдөртөө -30…-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -19…-24 градус хүйтэн жавартай байна.

2.Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны “Дунд дарь-Эх”-ийн 22 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 13:06 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 3×4 метрийн хэмжээтэй гражийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.  

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн 6 дугаар гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.    

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Нуур”-ын 23 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 14:17 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 20×30 метрийн хэмжээтэй 1 давхар нийтийн байрны 4×9 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Салхит”-ын амны “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 15:01 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход цоожтой 3×4 метрийн хэмжээтэй байшин  шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны “Хувьсгалчид”-ын 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 16:25 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 10×22 метрийн хэмжээтэй нийтийн байрны дээвэр шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.   

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн нуур багийн “Бэл” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км-т/ 11.26-ны өдрийн 15:00 цагт байшин шатсан тухай мэдээллийг 15:20 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Б-ийн 8х8 метрийн хэмжээтэй байшин шатсан бөгөөд гал түймэрт иргэн Б /26 настай, эрэгтэй/, Р /22 настай эрэгтэй/ түлэгдсэн мөн А /2 настай,эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг иргэн К аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч шалтгаан нөхцлийг тодруулахаар Дэлүүн суманд ажилласан. 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны Бэлх-ийн “Задгай” байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 20:06 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8×12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.  

Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай” хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 11.26-ны өдрийн 21:06 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн алба хаагчдыг очиж 10 минут ажиллаж унтраасан.   

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны “Баруун салаа”-ны 3 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11.27-ны өдрийн 01:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5×11 метрийн хэмжээтэй байшин  шатаж байсныг 45 минут ажиллаж унтраасан.   

3. Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Төөрсөн, сураггүй болсон: Баян-Өлгий аймгийн Булган сумын Сайхан багийн “Хөх гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 280 км-т, сумын төвөөс  зүүн хойд зүгт 40 км-т/ Малчин С нь 11.25-ны өдөр Ховд аймгийн Дуут сумаас Баян-Өлгийн аймгийн Булган сумын чиглэлд мориор мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.26-ны өдрийн 19:20 цагт хүлээн авсан. Тус сумын харьяат малчин С /38 настай, эрэгтэй/ нь сураггүй болсон тул Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар, Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 07:00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. 

Цас шаварт суусан: Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн “Шар бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км-т, сумын төвөөс урд зүгт 30 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.26-ны өдрийн 23:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой газрын алба хаагчид 70 км зам туулан очиход Увс аймгийн Ховд сумаас Улаангом сумын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан Д-ийн “Приус-41” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 02:50 цагт татан гаргасан. 

Увс аймгийн Наранбулаг сумын Хужирт багийн “Тарлан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 11.27 өдрийн 01:27 цагт хүлээн авсан. Тус амйгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Увс аймгийн Тэс сумаас Улаангом сумын чиглэлд 6 зорчигчтой (3 хүүхэд) зорчиж явсан иргэн Б-ын “Пассо” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг 03:18 цагт татан гаргасан.

scroll to top