Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадтай хамтран “Уулархаг бүсэд холбоо тогтоох” сэдэвт дуудлага хүлээн авагч нарын дадлага, сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад Орхон, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 40 орчим алба хаагч хамрагдаж, богино болон хэт богино долгионы радио станцаар холбоо зохион байгуулах, GPS ашиглаж өгөгдсөн цэг олох, сансрын холбоогоор интернет сүлжээ үүсгэх сэдвийн хүрээнд мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсэн юм.
Мөн холбооны техник, хэрэгслийн бэлэн байдлыг хангах, гамшгийн голомтод холбоо зохион байгуулах аргад суралцах, хамтын ажиллагааг сайжруулах харилцан туршлага солилцлоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.