ОУХМ О.Есүгэн Ази, номхон далайн орны бүсийн аварга боллоо

317865994_438674108468636_368462801166676085_n-1.jpg

 ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны  тамирчин, ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн мэргэжлийн боксын Ази, номхон далайн орны бүсийн аваргын төлөөх тулаанаа Токио хотод хийн ялалт байгуулж, бүсийн аварга боллоо.

Тэрбээр “WBO” холбооны 55.3 кг-ын жингийн бүсний төлөө мэргэжлийн боксод 5 ялж, 1 тэнцэж, 1 ялагдсан Японы туршлагатай боксчин Аканэ Фүживараг шүүгчийн саналаар ялсан юм.

О.Есүгэний хувьд сонирхогчдын боксын залуучуудын болон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.