1. Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод, Сүхбаатар аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар -18…-23 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -8…-13 градус, бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с. -17…-19 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 4-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд Алтай, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 5-нд Алтайн уулархаг нутгаар, 6-нд говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -38…-43 градус, өдөртөө -25…-30 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
2.Гал түймэр:
– Төрийн өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 46 дугаар байр гал гарч байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус дү 3 давхар барилгын өрөөнд эд зүйл шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
ААН, байгууллагын өмчид гарсан: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Хөөвөр баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвд/ түгээгчийн байранд 12.02-ны өдрийн 16:55 цаг орчимд гал гарсан тухай мэдээллийг тухайн өдрийн 17:25 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд Шатахуун түгээх станцын 3х6 метрийн хэмжээтэй түгээгчийн байранд шатах, тослох материал /тос, масло/ шатаж байсныг 30 минут ажиллан 17:25 цагт гал түймрийг унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
– Хувийн өмчид гарсан: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Жаргалант баг, Жинст хорооллын 6 дугаар гудамжинд автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 11:17 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Л-ийн “Тоёота Стима” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 12 минут ажиллан унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг, 14 дүгээр гудамжинд байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 45 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Тайны-Ам”-ны задгай Гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 13:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 8 ханатай гэрийн шал шатаж байсныг 10 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Булагчин байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 16:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн 5×6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллан унтраасан.
Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Мазар баг, “Бэлгэх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ Малчин Л-ын 5 ханатай гэр 12.02-ны өдрийн 18:30 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:45 цагт хүлээн авсан. Тус багийн малчин Л-ын 5 ханатай гэр бүрэн шатсан тухай мэдээллийг сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.02-ны өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын 5×8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Цэргийн хотхон байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Е-ын 7×8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 01:30 цаг ажиллан унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 01:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4 ханатай гэр, иргэн М-ийн 5 ханатай гэр тус тус шатаж байсныг 25 минут ажиллан унтраасан. Тус гал түймэрт иргэн Ч /61 настай, эрэгтэй/-ийн гарын бугуй, нурууны хэсэг түлэгдсэн байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.03-ны өдрийн 03:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 9х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х6 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг 00:25 цаг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР