Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 57, аврах ажиллагааны 16 нийт 73 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэж, гал түймрийн утаажилтын бүсээс 46 иргэнийг гарган, 13,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн дуудлага 16.9%, аврах ажиллагааны дуудлага 22.7%-аар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.