Япон улс цар тахлын талаар шинэ хууль санаачлав

318245960_555539316585116_7528420167174334914_n.jpg

Ирээдүйд дэгдэж болзошгүй төрөл бүрийн цар тахлыг тогтоон барих шаардлагатай арга хэмжээнүүдийн тухай хуулийн төслийг Японы парламент баталсан хэмээн Япон таймс сайт энэ сарын 3-ны өдөр мэдээлжээ.

Өмнөх өдөр нь эрх баригч Либерал ардчилсан нам болон гол сөрөг хүчин болох Үндсэн хуульт ардчилсан намын дэмжлэгтэйгээр Сенат уг хуулийн төслийг олонхийн саналаар баталсан ажээ.

Хуулийн төсөлд тусгагдсан ихэнх арга хэмжээ нь 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэх санхүүгийн жилээс хүчин төгөлдөр болох юм байна.Бүх эмнэлгүүд Засгийн газартай хамтран ажиллах бөгөөд томоохон эмнэлгүүдэд нэмэлт үүрэг даалгавар өгөх болно гэж мэдээнд дурджээ.

Уг хуулийн төсөлд, халдварт өвчний тухай хуульд Ковид-19 тахлын ангиллыг даруйхан дахин авч үзэхийг засгийн газарт уриалсан нэмэлт заалтад тусгагдсан байна. Түүнчлэн халдварт өвчний тухай хууль нь халдварт өвчний хүнд нөхцөл, халдварлах шинж тэмдэг гэхчлэн таван зэрэглэлд хуваажээ. Ковид-19 халдвар одоогоор өвчний хүнд байдлын 2-р түвшинд байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам энэ түвшинг бууруулахаар хэлэлцэж байна.

scroll to top