Дэслэгч Т.Эрдэнэ-Очир спортын мастер цол хүртлээ

318225726_855515782542820_7769368088990664510_n.jpg

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын захирагч, дэслэгч Т.Эрдэнэ-Очир сагсан бөмбөгийн спортын мастер цол хүртлээ.

Дэслэгч Т.Эрдэнэ-Очир нь Онцгой байдлын байгууллагад 9 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд сагсан бөмбөгийн спортоор 15 дахь жилдээ хичээллэж байна.

Тэрбээр 2012 оны оюутны лигийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, 2013 оны мөнгө, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 2014, 2015 оны тусгай байр, 2012 оны бүх ард түмний спортын наадмаас мөнгөн медалийг хүртэж байсан бол 2016 онд улсын шүүгч болж байсан.

Аймаг, албаны болоод улсын хэмжээнд зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд баг хамт олноо дасгалжуулан, тогтмол амжилттай оролцож байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

scroll to top