Анги, салбаруудад автомашин, багаж зэвсэглэмжийг хүлээлгэн өгөв

2.jpg

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын тоног төхөөрөмжийн нөхөн хангалтыг сайжруулах хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн автомашин, багаж зэвсэглэмжийг гардуулан өгөх ажиллагаа өнөөдөр боллоо.

Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангид  Бүгд найрамдах Беларусь Улсад үйлдвэрлэгдсэн “МАЗ” маркийн 51 хүний суудалтай автобус, “weber” маркийн батарейгаар ажилладаг аврах ажиллагааны багаж зэвсэглэмжийг, Эрэн хайх, аврах ангид “weber” маркийн гидрээр ажилладаг бетон бутлагчийг гардууллаа.

Мөн энэ үеэр Онцгой байдлын газарт ашиглагдаж байсан “County” маркийн 16 хүний суудалтай автобусыг Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангид, “Starex” маркийн 8 хүний суудалтай микробус, “Dauan 105” маркийн мотоциклыг Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангид тус тус хүлээлгэн өглөө гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top