Онцгой байдлын ерөнхий газраас Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” хоёрдугаар шатны төслийг хэрэгжүүлж байна.
Төслийг хэрэгжүүлэх IV ажлын хэсгийн “Сургалт, таниулан сурталчлах чадавхыг бэхжүүлэх” төлөвлөлтийн уулзалт Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд болж байна.
Уулзалтаар газар хөдлөлтийн талаар сургалтын төв, сургагч багш нар, иргэд, олон нийт, төрийн захиргааны байгууллагуудын ажилтан, алба хаагч нарт зориулсан сургалтын материал болон хэрэглэгдэхүүн боловсруулах агуулгын талаар хэлэлцэж байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.