Аймгийн 2022 оны шилдэг тохижилт, бий болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах уралдаанд Онцгой байдлын газрын хамт олон тэргүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Онцгой байдлын газрын алба хаагчид өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан 13 ажлыг төлөвлөн, хийж хэрэгжүүлсэн юм.
Тухайлбал, барилга байгууламжийн гадна болон дотоод өрөө тасалгааны өнгө үзэмжийг шинэчлэх, алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод, бут, сөөг тарьж зүлэгжүүлэх, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг хэрэгжүүлэх, нийгмийн хариуцлагын хүрээнд шинийг санаачлан шинэ санааг дэвшүүлэн ажиллалаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.