Өсвөрийн аврагчид шилдгүүдээ шалгаруулав

320001929_722103172805935_4606097008962272051_n.jpg

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Боловсрол, шинжлэх ухааны газар, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Ховд дахь орон нутгийн хөтөлбөр, Улаанзагалмайн нийгэмлэгтэй хамтран “Өсвөрийн аврагч-2022” тэмцээнийг зохион байгууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг гамшиг, осол, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд 12 сургуулийн 100 гаруй сурагч оролцож,   шилдгүүдээ тодруулсан юм.

Нийлбэр дүнгээр  тэргүүн байрт Манхан сумын ерөнхий боловсролын сургуулийн “Долоон бурхан” баг,  дэд байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн “Даль жигүүр” баг, гутгаар байрт Жаргалант сумын ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн “Шонхор” баг, тусгай байрт Буянт сумын ерөнхий боловсролын сургуулийн “Ирээдүй” баг тус тус шалгарлаа гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top