“Шилдэг аврагч”-аар ахлагч Д.Төрсүлд шалгарлаа

3-1-77savyhjfjg5pabqw1u7u18bniixha4jhv3gap86czk.jpg

НОБГ-ын Аврах ангийн хамт олон 2022 оны ажлаа тайлагнаж, оны шилдэг алба хаагчдаа тодрууллаа.

 “Шилдэг аврагч”-аар ахлагч Д.Төрсүлд,  “Шилдэг жолооч”-оор дэд ахлагч Д.Эрдэнэхүү, “Өсөх ирээдүйтэй аврагч”-аар ахлагч Г.Алтаншагай, “Хөдөлмөрч алба хаагч”-аар дэд ахлагч Б.Очирпүрэв нар шалгарсан юм.

Алба хаагчид 2022 онд эрэн хайх, аврах ажиллагааны 172 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 168 иргэний эрүүл мэнд, амь насыг авран хамгаалж, 59 буцалтгүй нэрвэгдэгчийг гарган, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

Мөн тус ангийн ахмад Б.Отгонбаяр даргатай VI бүлгийн хамт олон НОБГ-ын “Шилдэг  бүлэг”-ээр,  аврагч жолооч-холбоочин, ахлах ахлагч Ц.Нэргүй “Оны шилдэг жолооч”оор тодорсон юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах ангиас мэдээллээ.

scroll to top