ОБЕГ-ын дэргэдэх Ар талын 115 дугаар анги 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, амжилт, алдаа, оноогоо дүгнэсэн үйл ажиллагааны тайлангийн хурлаа зохион байгууллаа.
Хурлын үйл ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож нийт алба хаагч нарт хандан баярын мэнд хүргэн, ажил үйлсээрээ хамт олноо хошуучлан, манлайлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулсан. Мөн тэрбээр Онцгой байдлын албаны ар тал, хангалтын ажил 2022 онд урд өмнө байгаагүй дэвшлийг авчирч, автомашин, техникийн бэлтгэл, бэлэн байдал, засвар үйлчилгээг богино хугацаанд гүйцэтгэснийг онцоллоо.
“Оны Тэргүүний алба”-аар: Техникийн алба,
“Оны Хөдөлмөрийн аварга”-аар: Санхүү, үйлчилгээний албаны мужаан Т.Сүхбаатар,
“Оны шилдэг Офицер”-оор: Техникийн албаны засварын механик, ахмад А.Бакытхан,
“Оны шилдэг ахлагч”-аар: Техникийн албаны Засварын салбарын будагчин ахлах ахлагч Б.Төрбат,
“Оны шилдэг жолооч”-оор: Техникийн албаны Тээврийн салбарын тусгай зориулалтын автомашины жолооч, ахлах ахлагч Б.Эрдэнэжаргал,
“Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар: Санхүү, үйлчилгээний албаны манаач П.Аюушжав, сантехникийн слесарь Д.Сумьяа нар тус тус шалгарсан байна.
Мөн ангийн захирагчийн нэрэмжит шагналаар 5 ажилтан, алба хаагч, Гал түймэртэй тэмцэх байгууллагын 100 жилийн ойн хүндэт тэмдэг, Тээврийн цагдаагийн албаны “Осолгүй манлай жолооч” тэмдэг, МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр 9 алба хаагчийг тус тус шагнаж урамшууллаа гэж ОБЕГ-ын дэргэдэх Ар талын 115 дугаар ангиас мэдээллээ.