Завхан аймгийн Онцгой байдлын газраас “Мон Сертф“ ХХК-тай хамтран албаны хэмжээнд нэвтрүүлсэн олон улсын стандартуудын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор алба хаагчдыг дотоод аудитороор бэлтгэж, гэрчилгээ олголоо.
Сургалтаар ISO 9001, ISO 45001 стандартуудын нэгдмэл болон тусгай шаардлага, баримт бичгийн эмх цэгц, иж бүрдүүлэлт, “ISO19011:2018” стандартын шаардлагууд, аудитын зарчим, нэр томъёоны тодорхойлолтууд, аудитын хөтөлбөрийн удирдах ажилтны чадамж, аудитын хөтөлбөр боловсруулах, аудитын шалгуур, хамрах хүрээ, аудитын төлөвлөгөө боловсруулах, аудитын шалгах хуудас боловсруулах зэрэг сэдвийн хүрээнд мэдлэг эзэмшүүлсэн юм.
Онцгой байдлын газар нь 2020 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах зорилгоор олон улсын ISO 9001:2015, ISO 45001:2018 нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, мөрдлөг болгон ажиллаж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.