Үндэсний аврах бригадын 2022 оны шилдгүүд

320363666_708045244274726_4579604949111249624_n.jpg

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад 2022 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.

Арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн оролцож, алба хаагчдад хандан ажлын амжилт хүссэн юм.

“Шилдэг удирдах ажилтан”-аар дэд хурандаа Б.Оюунболд, “Шилдэг мэргэжилтэн”-ээр хошууч Б.Цэрэнханд, “Шилдэг аврагч-холбоочин”-оор ахлагч Н.Мөнхзориг, “Шилдэг аврагч-хөгжимчин”-өөр ахлах ахлагч С.Азбат, “Шилдэг аврагч”-аар ахлах ахлагч О.Шүхэрбаяр “Шилдэг аврагч-химичин”-ээр  ахлах ахлагч Н.Билгүүн, “Шилдэг шүхэрчин-аврагч”-аар ахлах ахлагч Б.Баярсайхан “Шилдэг аврагч-жолооч”-оор ахлах ахлагч С.Баяржаргал нар шалгарлаа.

Мөн “Шилдэг ажилтан”-аар  Ц.Цэрэндорж, “Шилдэг бүлэг”-ээр Агаарын ажиллагааны салбарын ахмад С.Жавхлантөгс даргатай 3-р бүлэг,  “Шилдэг алба”-аар дэд хурандаа М.Мөнхөө даргатай Сургалт, соёл хүмүүжлийн алба тодорсон юм гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

scroll to top