Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтыг зохион байгуулж байна

13.jpg

НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвөөс  “Эрхэс сувд” ХХК-тай хамтран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны сургалтыг энэ сарын 19-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын сайдын 2019 оны А/370 тушаалаар батлагдсан “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах, шалгалт авах журам”-д заасны дагуу зохион байгуулж байгаа тус сургалтад бүтцийн нэгжүүдийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажил олгогч эзэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдын сургалт, бичил бизнес эрхлэгчдэд зориулсан аюулгүй ажиллагаа, мужааны цех, худалдаа үйлчилгээний газрын ажилчдын аюулгүй ажиллагаа, олон нийтийн сургалт, химийн хортой ба аюултай бодистой харьцаж ажилладаг ажилтны аюулгүй ажиллагаа сэдвийн хүрээнд мэдлэг олгоно гэж НОБГ-ын  Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвөөс мэдээллээ.

scroll to top