БНСУ-ын далайн түвшин 10 орчим см-ээр нэмэгджээ

639ffb59563ca.jpeg

БНСУ-ын далайн түвшин уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр өнгөрсөн 33 жилийн хугацаанд 10 орчим см-ээр нэмэгджээ.

Солонгосын Далай тэнгис судлалын газрын мэдээлснээр, эргийн дундаж өндөр 1989-2021 оны хооронд 9.9 см-ээр буюу жилд дунджаар 3.01 мм-ээр нэмэгдсэн байна.

Тодруулбал, Зүүн тэнгист хамгийн их өсөлт ажиглагдаж, жилд дунджаар 3.53 мм-ээр нэмэгдсэн бол түүний араас Шар тэнгис /3.08 мм/, өмнөд тэнгисийн орчим /2.55 мм/ бичигджээ.

Тус улсын далайн эрэг орчмын 21 ажиглалтын цэгээс цуглуулсан мэдээлэлд үндэслэн энэхүү дүн шинжилгээг хийсэн байна.

Баруун өмнөд нутгийн Мокпо хотын хамгийн олон жилийн өмнө байгуулсан цэгийн мэдээллээр, далайн түвшин сүүлийн 62 жилд 15.4 см-ээр буюу жилд 2.49 мм-ээр нэмэгджээ. 

scroll to top