Хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, манлайлан ажилласан алба хаагчдаа тодруулав

320004489_943247510451953_5559881197677741523_n.jpg

НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2022 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, дэвшүүлсэн зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах чадавх бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо манлайлж ажилласан алба хаагчдыг тодруулан шагналаа.

“Оны тэргүүний анги хамт олон”-оор Ангийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч Б.Ариунболд захирагчтай Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, “Оны шилдэг салаа”-аар ахлах дэслэгч С.Оргил захирагчтай Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 4 дүгээр салаа, “Ажил мэргэжлийн аварга”-аар хэлтсийн бичиг хэрэг архивын эрхлэгч, ахлагч Э.Дашжид, ”Оны шилдэг мэргэжилтэн”-ээр Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Ариунболд, “Оны шилдэг гал сөнөөгч”-өөр Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Н.Эрдэнэбулган, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч О.Сайнбат, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч С.Баттулга, “Оны шилдэг гал унтраах автомашины жолооч”-оор Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Н.Эрдэнэхүү, “Оны шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Х.Хулан, “Оны шилдэг үйлчилгээний ажилтан”-аар Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сантехникч З.Хаянхярваа тус тус шалгарч шилдгээр тодорсон юм.

“Онцгой байдлын албаны төлөө-2 тэмдэг”-ээр Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Р.Баярсайхан, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч О.Мөнгөнсүх, “Онцгой байдлын албаны төлөө- 3” тэмдэгээр Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн шатны техникч ахлах ахлагч Ц.Ганжаргал, Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Г.Алтанхуяг, гал сөнөөгч ахлах ахлагч Д.Оч-Од, Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч- амьсгалын бие даасан төхөөрөмжний засварчин, ахлах ахлагч Б.Бадар-Ууган,

Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч ахлах ахлагч Ц.Батболд, дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч Ө.Цэнд-Аюуш, Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Анхбаатар, Гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Н.Анхбаяр,

Нийслэлийн “Тэргүүний ажилтан”-аар Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Р.Баярсайхан, гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Л.Мөнх-Эрдэнэ,  

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч ахлах ахлагч Н.Анхбаяр,

Залуучуудын холбооны “Цэргийн алдар” медалиар Гал түймэр унтраах, аврах 29-р ангийн дуудлага хүлээн авагч, ахлах ахлагч З.Мөнхсайхан

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал сөнөөгч дэд ахлагч О.Бат-Оргил, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч М.Азбаяр, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ө.Батлхагва,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл” Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Батхуяг , Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Содбаяр, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч О.Базарсад нар тус тус шагнагдлаа гэж НОБГ-ын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top