ОБЕГ-ын харьяа “Онцгой” тусгай хувцас, хэрэгслийн туршилт үйлдвэрлэлийн төв 121 дүгээр анги нь “Мон-Сертф“ ХХК-тай хамтран 2022 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах зорилгоор олон улсын ISO 9001:2015, ISO 45001:2018 нэгдсэн менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.
Олон улсын үйл ажиллагааны гэрчилгээг өнөөдөр ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн гардуулан өгсөн юм.
Мөн стандартуудын хэрэгжилтийг сайжруулах хүрээнд 9 алба хаагчийг сургалтад хамруулж, дотоод аудитороор бэлтгэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.