ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн “Онцгой байдал-Гамшиг судлал”, “Эдийн засаг-Улсын нөөц, ар тал хангалтын алба” хөтөлбөрүүдэд 2022-2023 оны хичээлийн жилд элссэн сонсогчид, тэдний ар гэрийн төлөөлөлтэй сургалтын гурвалсан гэрээ байгуулах ажлыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд Их сургуулийн дүрэм, сургалтын үйл ажиллагааны журам, сургалтын хөтөлбөрийн агуулга, онцлог, сонсогчдын сахилга, ёс зүй, дотуур байранд байрлан суралцахад болон цаашид анхаарах асуудлын талаар тус сургуулийн сонсогчдын ар гэрийн төлөөлөлд танилцуулж, санал хүсэлтийг нь сонссон юм.
Энэ үеэр Их сургуулийн гал түймэр унтраах, аврах клиник сургалтын анги, Сонсогчийн дотуур байр болон Усан бассейн зэрэг сургалтын орчныг ар гэрийн төлөөлөлд үзүүллээ гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.