Төрийн цэргийн байгууллагуудын дарга нарын хамтарсан хурал боллоо

9C7E44A2-33C9-4EF3-B86B-98789CD9178C.jpeg

Төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ажиллагааны 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны төлөвлөгөөний төслийн тухай танилцуулах хурал ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хуралдааны танхимд боллоо. Хуралд ЗХЖШ-ын удирдлага, ХХЕГ, ОБЕГ, ДЦШ, ШШГЕГ-ын дарга, Төрлийн цэргийн командлагч нар, БИЦУГ-ын дарга болон Ажиллагааны удирдлагын газрын Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийн алба хаагчид оролцсон юм.   

   ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба энэ үеэр “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс болон бусад хууль эрх зүй, баримт бичгийн дагуу төрийн цэргийн байгууллагуудын харилцан ажиллагааны удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бэлэн байдал үүрэг гүйцэтгэл зэрэг үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах зорилгоор ЗХЖШ-ын тайван цагийн бүтцэд Нэгдсэн ажиллагааны төлөвлөлтийн хэлтсийг 2020 оны 12 дугаар сард байгуулж, төрийн цэргийн болон төрлийн цэргийн командлал, удирдах газрын холбогч, төлөвлөлтийн мэргэжилтнүүдийг анх 2021 оноос томилон ажиллуулж байна.

Төрийн цэргийн байгууллагуудын бодлого, төлөвлөлт, үйл ажиллагааны уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор “Төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ажиллагааны 2022 оны төлөвлөгөө”-г энэ оны гуравдугаар сарын 30-ны өдөр баталж, та бид хамтран хэрэгжүүллээ.

Дээрх журамд заасны дагуу төрийн цэргийн байгууллагуудын нэгдсэн ажиллагааны тухайн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт, дараа жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэх байгууллагуудын дарга нарын анхны хамтарсан хуралдаанд та бид өнөөдөр оролцож байна” гэлээ.      Үргэлжлүүлэн ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг 2022 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны төлөвлөгөөний төслийг танилцуулсан юм.

Мөн хуралдааны үеэр хэлэлцсэн асуудлыг 2023 оны төлөвлөгөөний төсөлдөө тусгаж, хэрэгжилтийг нь хангах, эхний хагас жилийн гүйцэтгэлд байгууллагуудын Ажиллагааны удирдлагын нэгжүүдийн удирдлагын түвшинд үнэлгээ, дүгнэлт өгч, удирдлагыг мэдээллээр ханган, тодотгол хийж ажиллахаар боллоо.
Хурлын төгсгөлд бригадын генерал С.Ганбямба төрийн цэргийн байгууллагуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд тодорхой чиглэл өгсөн юм.

scroll to top