ОХУ-д ээлжит томоохон гал гарлаа

d_CyApl728YFD4q1-810x458-1.jpg

ОХУ-ын Новосибирск хотын нэгэн агуулахад өчигдөр /2022.12.26/ гал гарч, улмаар дэлбэрэлт болжээ. Тодруулбал, Октябрский дүүргийн Станционная гудамж дахь 2-30 тоотын хоёр давхар агуулахад гал гарсан. Гал 1800 метр квадрат талбайг буюу агуулахыг бүхэлд нь хамарсан байна.

Тиймээс зэргэлдээх барилгуудад ч аюул заналхийлээд буйг хэвлэлүүд мэдээллээ. Агуулахын байрыг сэндвич хавтангаар хийсэн байжээ. Тус агуулах нь хуванцар бүтээгдэхүүн, ахуйн химийн бүтээгдэхүүн хадгалдаг тул Станционная гудамжинд хуванцрын аймшигтай үнэр үнэртэж байна.

Онцгой байдлын 70 гаруй албан хаагч, 20 гаруй техник хэрэгслийн тусламжтайгаар галыг унтраахаар ажиллаж байна.

Сүүлийн үед ОХУ-д томоохон хэмжээний гал түймэр хэд хэдэн удаа гарлаа. Тухайлбал, Сибирийн газрын тос боловсруулах үйлдвэр, Брянск мужийн Сураж дүүргийн газрын тосны агуулах, Москва дахь томоохон худалдааны төв, Пермь хотын дулааны цахилгаан станц, Курск дахь нисэх буудал, Брянск дахь Слава үйлдвэр гэх мэт. Эдгээр нь сүүлийн 14 хоногийн дотор гарсан гал юм.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

scroll to top